LIVE: Орос III сургуулийн сурагчдын эцэг, эхчүүд Ж.Соронзонг ажлаас нь халахыг эсэргүүцэж БШУЯ-ны гадна жагсаж байна

LIVE: Орос III сургуулийн сурагчдын эцэг, эхчүүд Ж.Соронзонг ажлаас нь халахыг эсэргүүцэж БШУЯ-ны гадна жагсаж байна

Орос-Монголын хамтарсан III сургуулийн захирал Ж.Соронзон өчигдөр /2022.09.06/ үйлчлэгчээ зодсон асуудлаар мэдээлэл хийх үеэрээ гаргасан хандлага болон сэтгүүлч С.Будрагчааг доромжилсон үйлдэл нь олон нийтийн дургүйцлийг хүргэж, түүнийг ажлаас чөлөөлөх тухай хэлэлцэн гэж салбарын сайд Л.Энх-Амгалан мэдэгдсэн. Улмаар Ж.Соронзонг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг өнөөдөр өглөө /2022.09.07/ БШУ-ны сайд Л.Энх-Амгалан гаргаж, тус сургуулийн ТУЗ-ийн дарга НИТХ-ын дарга Ж.Батбаясгаланд гардуулж, Оросын талд танилцуулж, зөвшилцөх үүргийг өгсөн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.

Тэгвэл энэ асуудалтай холбогдуулан тус сургуульд  багшлахаар ирсэн Орос багш нар буцах хүсэлтэй гаргах, эцэг эхчүүд хүүхдээ гаргаж авах зэрэг үймээн үүсээд байгаа юм байна. Иймд тус сургуулийн зарим эцэг эхчүүд “Брэнд сургуулиа аваръя” нэртэй хөдөлгөөн эхлүүлж БШУ-ны яамны гадаа жагсаал зохион байгуулж байна.

LIVE: