“Говийн чоно-2022” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлага сургуулийг Баянхонгор аймагт энэ сарын 15-ны өдөр эхэлсэн.
Дадлага сургуулийн хүрээнд Онцгой байдлын байгууллага хоёр шатлалын хээрийн эмнэлгээ дэлгэж, Онцгой байдлын байгууллага, Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг, аймгийн Нэгдсэн эмнэлгийн хамтарсан эмч нарын баг Баянхонгор аймгийн зорилтот бүлгийн ахмад настнуудыг үзлэгт хамруулжээ.
Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар