АНУ-ын жүжигчид болох Б.Стиллер, Ш.Пенн нарыг ОХУ руу нэвтрүүлэхийг хоригложээ

АНУ-ын жүжигчид болох Б.Стиллер, Ш.Пенн нарыг ОХУ руу нэвтрүүлэхийг хоригложээ

Кремлийн албаныхан АНУ-ын жүжигчид болох Бен Стиллер, Шон Пенн нарыг ОХУ руу нэвтрүүлэхгүй байх хүмүүсийн жагсаалтад оруулсан байна. Ингэснээр тэд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон нартай нэг жагсаалтад багтах болжээ. 

Учир нь Б.Стиллер, Ш.Пенн нар ОХУ-ын Украинд хийж байгаа түрэмгийллийг ил тод шүүмжилсээр ирсэн бөгөөд мөргөлдөөн эхэлснээс хойш хоёулаа Киевт айлчилсан юм байна. 

Тодруулбал, өнгөрөгч Даваа гараг /2022.09.05/-т ОХУ-ын Гадаад хэргийн яамнаас АНУ-ын 25 өндөр албан тушаалтан, бизнес эрхлэгчид, жүжигчдийг нэрлэж, тэднийг Орост нэвтрэхийг нь хориглосон гэж мэдэгдэв. Жагсаалтад АНУ-ын Худалдааны нарийн бичгийн дарга Жина Раймондо, Худалдааны яамны дөрвөн орлогч, зургаан сенатор багтжээ. Энэ талаар албаны төлөөлөгч мэдээлэл хийхдээ, “Орос, АНУ-ын хоорондын сөргөлдөөнийг улам хурцатгаж, Оросын харилцааг сүйтгэж, Орос, АНУ-ын хоорондын сөргөлдөөнийг улам хурцатгаж байгаа Америкийн эрх баригчдын дайсагнасан үйлдлүүдийг цаашид ч тууштай няцаах болно" гэжээ. 

Эх сурвалж: BBC