Украины Запорожье атомын цахилгаан станцад аюулгүйн хамгаалалтын бүс байгуулах НҮБ-ын Цөмийн агентлагийн уриалгыг В.Зеленский талархан хүлээн авчээ.
Тус атомын цахилгаан станц нь өнгөрөгч гуравдугаар сард Оросын армид эзлэгдсэн бөгөөд түүнээс хойш удаа дараа халдлагад өртөж байгаа юм. Харин өнгөрсөн долоо хоногт Запорожье станцад НҮБ-аас хийсэн шалгалтын дараа халдлагыг нэн даруй зогсоох ёстой хэмээн дүгнэж цөмийн станцын нутаг дэвсгэрийг цэрэггүй бүс болгох ёстой гэсэн уриалгыг гаргасан юм.
Эх сурвалж: BBC