Сүүлийн үед Өвөр Монголын малчдын тансаг орон сууцны зураг, бичлэг сошиал орчинд нэлээдгүй түгэж залуус эерэгээр хүлээн авч байгаа. Үүний дараа тус нутгийн жишиг малчин тиктокын од Н.Уяханы мал аж ахуй эрхэлж буй цуврал бичлэгүүд олны сонирхлыг татах болсон.
Иймд iSee.mn сайт энэ долоо хоногийн даваа гараг/2022.09.05/-т БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Сөнид Зүүн хошууны жишиг малчин Нямын Уяханг онцлон ярилцсан билээ. Дэлгэрэнгүй мэдээллийн ЭНД ДАРЖ харна уу.
Тэрбээр Хятадын Тик Ток сүлжээнд малчин бүсгүй гэдгээрээ алдаршиж, 100 гаруй мянган дагагчдад Монгол аж ахуйн соёлыг түгээн дэлгэрүүлж буй. Тиймээс тус бүс нутгийн тал аж ахуйн соёлоос үлгэрлэх үүднээс бид түүний амьдралын талаар товч хэлэлцсэн билээ. Тэгвэл энэхүү нэвтрүүлгийн талаар Өвөр Монголын “MongolHot” мэдээллийн сайтад Н.Уяхантай ярилцсан бичлэгийг байршуулж “Халх түмний сайшаалыг хүртсэн Өвөр Монгол бүсгүй” хэмээн онцолжээ.
Эх сурвалж: "MongolHot"