БНСУ-д болсон бүжгийн тэмцээнээс Монгол Улсын "Хөх толботон" хамтлаг алтан медаль хүртжээ

БНСУ-д болсон бүжгийн тэмцээнээс Монгол Улсын "Хөх толботон" хамтлаг алтан медаль хүртжээ

БНСУ- д болсон Seoul dance international 2022 олон улсын тэмцээнд Монгол Улсын хамтлаг тэргүүн байр эзэлжээ. Тодруулбал, Нийслэлийн 69 р сургуулийн МУСТА Ч.Бямбадорж багштай "Хөх Толботон" хамтлагийн хүүхдүүд тэргүүн байр эзэлж, алтан медаль хүртсэн байна. Тус хамтлагийн хүүхдүүд өмнө нь Монголд Улсад болсон тус тэмцээний урьдчилсан шалгаруулалтанд хүрэл медаль, Орос-Монголын хамтарсан Алтан гадас бүжгийн олон улсын наадмаас тусгай байрын шагнал авсан зэрэг олон амжилт гаргаж байжээ.