Л.Оюун-Эрдэнэ, В.Путин нарын уулзалтын үеэр "Байгаль нуурын экологи чухал" хэмээн Эгийн гол УЦС-ыг Орос дахин гацааж магадгүй байна

Л.Оюун-Эрдэнэ, В.Путин нарын уулзалтын үеэр "Байгаль нуурын экологи чухал" хэмээн Эгийн гол УЦС-ыг Орос дахин гацааж магадгүй байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Алс Дорнодын Владивосток хотноо жил бүр болдог Дорнын эдийн засгийн VII чуулга уулзалтад оролцохоор тус хотын "Русский" аралд хүрэлцэн очоод байна.

Энэ айлчлалын үеэр Богдхан төмөр замын холболтын цэг, Эгийн голын усан цахилгаан станц зэрэг чухал асуудлууд яригдана гэж буй. Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нарын хоёр талын уулзалтын хөтөлбөрийн талаар В.Путины туслах Юрий Ушаков сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн байна.

Тэрээр, “Сэлэнгэ мөрний тэжээдэг Эгийн гол дээр Монгол Улс усан цахилгаан станц барихаар төлөвлөж байгаа асуудлыг ОХУ судалж байгаа. Орос улс Байгал нуурын экологийн аюулгүй байдлыг хангах нь хамгаас чухал” гэжээ. Иймд Л.Оюун-Эрдэнэ, В.Путин нарын уулзалтын үеэр Эгийн голын усан цахилгаан станцын асуудал яригдах бөгөөд харин ОХУ-ын тал байгалийн нуур экологийн аюулгүй байдал гэсэн асуудлыг хөндөж, Эгийн голын УЦС-ын асуудлыг дахин гацааж магадгүй байна.

Эх сурвалж: interfax.ru