Л.Энх-Амгалан: Ёс зүйгүй үйлдэл гаргасан Ж.Соронзон захирлын хөдөлмөрийн гэрээг цуцлах саналыг Оросын талд хүргүүлнэ

Л.Энх-Амгалан: Ёс зүйгүй үйлдэл гаргасан Ж.Соронзон захирлын хөдөлмөрийн гэрээг цуцлах саналыг Оросын талд хүргүүлнэ

Орос гуравдугаар сургуулийн захирал Ж.Соронзон өнөөдөр цөөн хэдэн хэвлэл мэдээллийн хэрэгслийг дуудаж мэдээлэл өгөх үеэрээ сэтгүүлч С.Будрагчаагийн ар гэрийн байдлыг тодорхойлж, ёс зүйгүй үйлдэл гаргасан нь олны дургүйцлийг төрүүлээд байгаа билээ. 

Тэгвэл түүний энэхүү үйлдлийг БШУ-ны сайд Л.Энх-Амгалан шүүмжилж, түүнийг чөлөөлөх асуудлыг ОХУ-ын талд тавина гэдгээ өөрийн цахим хуурдсаараа дамжуулан мэдээллээ. Тэрбээр энэ талаар "Сурган хүмүүжүүлэгч хүн ийм ёс зүйгүй, бүдүүлэг, дээрэнгүй байж болохгүй. Сайн менежер болно. Хууль хяналтынхны сайн хамгаалалттай байж болно. Одоо болно. Энэ хүний хөдөлмөрийн гэрээг цуцлах саналыг Оросын тал, УЗ-нд хүргүүлнэ” хэмээсэн байна.