Ж.Соронзон: Би С.Будрагчаагийн үгээр ажлаа өгөхгүй, миний ажлыг авах эсэхийг ОХУ шийднэ

Ж.Соронзон: Би С.Будрагчаагийн үгээр ажлаа өгөхгүй, миний ажлыг авах эсэхийг ОХУ шийднэ

Орос гуравдугаар сургуулийн захирал Ж.Соронзон үйлчлэгч эмэгтэйгээ өрөөндөө зодсон асуудлаар цөөн хэдхэн хэвлэлийн байгууллагыг дуудаж мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Ч.Мөнх-Эрдэнэ гэдэг үйлчлэгч манай 20 жил ажиллаж байгаа. Тухайн хүн нь цус харвасан одоо гуравдугаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Сэтгүүлч С.Будрагчаа тэр үйлчлэгчийг намайг зодсон гэж мэдээлсэн. Надад тэр хүнийг зодох шаардлага байхгүй. Энд эрх ашгаа хамгаалдаг олон хүн ажилладаг. Удирдах зөвлөлийн шийдвэрээр элсэлт авч, 6 сая төгрөгийг сургалтын төлбөр, 4.5 сая төгрөгийг нэмэлт хандиваар авдаг. Энэ ажлыг бид 30 жил хэл амгүй хийж ирсэн. С.Будрагчаагийн гүтгэлэг, шантааж хэрээс хэтэрлээ. Би Монгол Улсын Ерөнхийлөгчид ханддаг юм бил үү гэж бодож байна. Би С.Будрагчаа шиг сэтгүүлчийн үгээр ажлаа өгөхгүй, миний ажлыг авах эсэхийг ОХУ шийднэ. Энэ сургуульд Оросын эрх ашиг үйлчилдэг. 200 гаруй орос багш ажилладаг. Сургуулийн байр нь хүртэл Оросын өмч" гэсэн юм. Мөн тэрээр энэ үеэрээ, сэтгүүлч С.Будрагчаагийн ар гэрийн байдлыг тодорхойлж нэгэн хүн надад, "С.Будрагчаа нь өнчин өссөн" гэж хэлсэн хэмээн ярьсан нь олны шүүмжлэлд өртөөд байна.