ФОТО: БНСУ-д “Хиннамну” хар салхины улмаас ХОЁР хүн амь насаа алдаж АРВАН хүн сураггүй алга болжээ

ФОТО: БНСУ-д “Хиннамну” хар салхины улмаас ХОЁР хүн амь насаа алдаж АРВАН хүн сураггүй алга болжээ

БНСУ-ын Цаг уурын албанаас Тайваны зүүн тэнгисээс баруун хойд зүг рүү чиглэн ирж буй 11 дэх хар салхи болох “Хиннамну” нь энэ есдүгээр сарын 5,6-ны /2022.09.05,06/ өдрүүдэд тус улсыг дайрах талаар сэрэмжлүүлээд байсан билээ.

Тус "Хиннамну" хар салхи нь тус улсыг урьд өмнө дайрч, их хэмжээний хохирол учруулж байсан “Сара” болон “Мэми” хар салхинуудаас ч илүү хүчтэй газардаж, их хэмжээний хохирол учруулж болзошгүй гэгдээд байсан юм. Тодруулбал, Хар салхины эрчийг “дунд”, “хүчтэй”, “маш хүчтэй”, “супер хүчтэй” гэсэн 4 түвшинд хуваадаг бөгөөд энэхүү салхины эрчийг “супер хүчтэй”-гээс “хүчтэй” гэсэн ангилалд хамааруулж буй юм.

Тэгвэл өнөөдөр /2022.09.06/ 15:00 цагийн байдлаар хоёр хүн амь насаа алдаж, арван хүн ор сураггүй алга болсон байна. Мөн нийт 11 худалдааны зах усанд автаж, 1400 орчим автомашин усанд живж, 71 байшин, 8 дэлгүүр үерт автан 4 байшин эвдэрч, 160 хувийн байгууламж хохирол амссан талаар мэдээлжээ.

ФОТО: