Орос улс Хойд Солонгосоос олон тооны их бууны сум, пуужин худалдаж авч байна гэжээ

Орос улс Хойд Солонгосоос олон тооны их бууны сум, пуужин худалдаж авч байна гэжээ

Орос улс Хойд Солонгосоос олон тооны их бууны сум, пуужин худалдаж авч байгаа гэж АНУ-ын тагнуулын албанаас мэдээлжээ. Цөмийн зэвсгийн хөтөлбөрөөсөө болж олон улсын хориг арга хэмжээнд байгаа Хойд Солонгосоос ОХУ зэвсэг худалдаж авахаар болсон нь “Оросын арми Украинд экспортын хяналт, хориг арга хэмжээнүүдийн улмаас нийлүүлэлтийн ноцтой хомсдолд орсоор байгааг харуулж байна” гэж нэрээ нууцлахыг хүссэн АНУ-ын тагнуулын албан тушаалтан мэдээлсэн байна. 

Эх сурвалж: Aljazeera.com