Нисэх онгоцны байлдааны сум олдсоныг, аюулгүй болгов

Нисэх онгоцны байлдааны сум олдсоныг, аюулгүй болгов

Баянгол дүүргийн 20 дугаар хорооноос их бууны сум олдсоныг аюулгүй болгожээ. Энэ сарын хоёрны өдөр Баянгол дүүрэгт байрлах “Хөсөг трейд” ХХК-ийн хашаанд газар шорооны ажил явагдаж байх үед тус газраас онгоцны их бууны сум олдсон байна. Албаныхан хэргийн газарт үзлэг шалгалт хийхэд, шороон дотроос байлдааны нисэх онгоцны “Паз-50” маркийн сум болох нь тогтоогджээ. Улмаар сумыг Зэвсэгт хүчний хайгуул устгалын багт хүлээлгэн өгч, аюулгүй болгосон байна.