Хар тамхи хэрэглэж, биедээ авч явсан иргэнийг илрүүлэн шалгаж эхэлжээ

Хар тамхи хэрэглэж, биедээ авч явсан иргэнийг илрүүлэн шалгаж эхэлжээ

Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид энэ оны 09 дүгээр сарын 03 /2022.09.03/-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн “А” гэгчид мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах анхан шатны тестийн сорил тавихад мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын нэг төрөл болох /THC/ гэх бодис хэрэглэсэн гэх үр дүн урьчилсан байдлаар илэрсэн байна. 

Шалгалтын хүрээнд иргэн “А” гэгчээс каннабис гэх нэршилтэй бодис эд мөрийн баримтаар хураан авч, түүнийг баривчлан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжүүлж эхэлжээ.

Монгол Улсын Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйл 1.“Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.