Ховордсон амьтан болох хуланг агнаж, бусдад худалдан борлуулах гэж байжээ.
Тодруулбал, Дорноговь аймгийн Сайхандулаан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр "Хоёр мод" гэх газраас энэ оны есдүгээр сарын 01-ний өдөр тус суманд оршин суух 40 настай эрэгтэй “Э” нь ховордсон амьтан болох 1 тооны хуланг агнаж, энэ оны есдүгээр сарын 02-ны өдөр Сайншанд сумын нутаг дэвсгэрт худалдан борлуулж байхад нь цагдаагийн алба хаагчид илрүүлсэн байна. Дээрх үйлдэлд Дорноговь аймаг дахь цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.