U-Money автобусны картыг пос машинаар цэнэглэдэг болно

U-Money автобусны картыг пос машинаар цэнэглэдэг болно

Улаанбаатар смарт карт компаниас U-Money картын талаар мэдээлэл хийлээ.

Тус байгууллагаас U-Money.mn вэбсайтыг ажиллуулж эхэлжээ. Энэ сайтад хэрэглэгчид өөрсдийн ашиглаж буй картын 16 оронтой тоогоор холбогдож, төлбөрийн дэлгэрэнгүй мэдээллийг харах боломжтой. Мөн энэ сайтаас нийтийн тээврийн чиглэлийн мэдээллийг авч болох аж.

Үүнээс гадна хот хоорондын тээврийн чиглэл болон нислэгийн цагийн хуваарийг авах бололцоотой аж. U-Money.mn вэбсайтын апплейкшн ирэх 11 дүгээр сард ашиглалтад орох юм байна.

Улаанбаатар смарт карт компаниас U-Money картыг банкны ПОС машинаар цэнэглэх туршилтыг 11 дүгээр сард хийж, 12 дугаар сард хэрэглээнд гаргана гэж мэдэгдлээ. Цаашид U-Money карт цэнэглэгч гэрээт цэгийг 2020 онд 1500-аар нэмэгдүүлэх юм байна.

U-Money аппликэйшныг сайжруулж, дүрсээр ангилан ялган, хэдэн минутын дараа тухайн автобусны буудал дээр ирэхийг харуулдаг болсон байна.

Мөн "U-Money" смарт карт компаниас оюутан залуусын дунд видео контентын “U can change” уралдааныг зарласан. Тус уралдаанд оролцохыг хүссэн залуус тус компанийн байранд ирж бүртгүүлэх шаардлагатай аж. Ялагчийг гурван сая төгрөг, хоёрдугаар байрыг нэг сая, гуравдугаар байрт шалгарсан бол 500 мянган төгрөгөөр урамшуулах ажээ.