"Сурагчийн дүрэмт хувцасны үнийг хэлэлцэн тогтоосон" байж болзошгүй байгаа тул ШАЛГАЖ эхэлжээ

"Сурагчийн дүрэмт хувцасны үнийг хэлэлцэн тогтоосон" байж болзошгүй байгаа тул ШАЛГАЖ эхэлжээ

Өнөөдөр /2022.09.05/ Шударга Өрсөлдөөн, Хэрэглэгчийн Төлөө Газраас мэдээлэл өглөө.

Энэ үеэр ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун, “Дүрэмт хувцасны үнэ дээр хяналт шалгалт хийсэн. Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан сурагчдын дүрэмт хувцасны үнэ нэмэгдсэн гэх асуудал гарсан. Энэ дагуу "Монголын оёдлын нэгдсэн холбоо" гэх ТББ, аж ахуйн нэгжүүд сурагчийн дүрэмт хувцасны үнийг тохирч, өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн бараа бүтээгдэхүүний үнийг хэлэлцэн тогтоосон байж болзошгүй зөрчил илэрсэн. Иймд наймдугаар сарын 25-ны өдөр зөрчлийн хэрэг, бүртгэлийн ажиллагааг эхлүүлээд байна" гэв.