Өнөөдрөөс 17 чиглэлд “Сургуулийн автобус” явж эхэллээ

Өнөөдрөөс 17 чиглэлд “Сургуулийн автобус” явж эхэллээ

Сургуулийн бүсэд хүүхдэд ээлтэй, аюулгүй орчныг бүрдүүлж, суралцагч гэр сургуулийн хооронд үнэ төлбөргүй зорчих “Сургуулийн автобус” төслийг нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлж буй.

Өнөөдрөөс 2022-2023 оны хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан "Зорчигч тээврийн нэгтгэл" ОНӨААТҮГ нь “Сургуулийн автобус” төслийн хүрээнд Ерөнхий боловсролын 17 сургуулийн 17 чиглэлд сурагчдыг тээвэрлэж эхэллээ.

Hэгдүгээр баазаас 7 чиглэл:

1. С-1 Ботаник -1-р сургууль-45-р сургууль,
2. С-2 Ботаник -31-р сургууль-6-р сургууль,
3. С-4 Буянт Ухаа-2-75-р сургууль-18-р сургууль-15-р сургууль-52-р сургууль,
 4. С-5 Яармагийн эцэс- 75-р сургууль-18-р сургууль-15-р сургууль-52-р сургууль,
 5. С-6 Нисэхийн эцэс-Буянт-Ухаа-1, 75-р сургууль-18-р сургууль-15-р сургууль-52-р сургууль,
 6. С-23/С-24 Ботаник -23-р сургууль-24-р сургууль,
7. С-32/С-33 Ботаник -5-р сургууль-50-р сургууль,

Хоёрдугаар баазаас 10 чиглэл:

1. С-7 Буянт Ухаа-23-р сургууль-24-р сургууль,
2. С-8 5 шар-23-р сургууль-24-р сургууль,
3. С-9 5 шар-1-р сургууль-45-р сургууль,
4. С-10 5 шар-31-р сургууль-6-р сургууль,
5. С-11 5 шар-5-р сургууль-50-р сургууль,
6. С-13 Хайлаастын шинэ эцэс-139-р сургууль-72-р сургууль,
7. С-15 ЧД-ийн 149-р сургууль-Гандан,
8. С-16 7 буудал-23-р сургууль-24-р сургууль,
9. С-18 Буянт Ухаа-45-р сургууль-1-р сургууль,
10. С-19 Буянт Ухаа-6-р сургууль-31-р сургууль