Өвөрхангай аймгийн Хархорин суман дахь ШШГЕГ-ын харьяа Хорих 423 дугаар ангиас 2022 оны наймдугаар сарын 08-ны өдөр оргосон оргодол А.Мөнхбатыг өнөөдөр баривчилжээ.
Тодруулбал, оргодол А.Мөнхбатыг Архангай аймгийн Тариат сумын нутаг дэвсгэрээс Цагдаагийн байгууллагаас өнөөдөр буюу есдүгээр сарын 05-ны 01.00 цагийн үед ямар нэгэн эрсдэлгүйгээр дайчлан баривчилсан байна. Харин тус хоригдолтой цуг оргосон Г.Сумъяабазар одоогоор олдоогүй байгаа аж.