Лаос улстай 2022-2027 онд оюутан солилцох хэлэлцээрийг байгуулжээ

Лаос улстай 2022-2027 онд оюутан солилцох хэлэлцээрийг байгуулжээ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Монгол Улсад айлчилж буй БНАЛАУ-ын Ерөнхий сайдын орлогч, Гадаад хэргийн сайд Салөмсай Гуммасит өнөөдөр /2022.09.04/ сайд Б.Батцэцэгтэй албан ёсны хэлэлцээ хийлээ.

Энэ үеэр Монгол Улс, БНАЛАУ-ын хооронд агаарын тээврийн салбарт хамтран ажиллах боломжийг нэмэгдүүлэх, зорчигч болон ачаа тээврийн харилцааг хөгжүүлэх эрх зүйн орчинг бэхжүүлэх зорилгоор хоёр улсын Засгийн газрын хооронд Агаарын харилцааны тухай хэлэлцээрийн төслийг ойрын хугацаанд эцэслэн тохирч, байгуулах чиглэлд талууд хамтран ажиллахаар тогтсон байна. Мөн “Хамтран ажиллах тухай Монгол Улсын Гадаад харилцааны яам, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Гадаад хэргийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг” болон “2022-2027 онд Оюутан солилцох тухай Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Боловсрол, спортын яам хоорондын хэлэлцээр”-ийг тус тус байгуулжээ.




Өнөөдөр морь өдөр

42 минутын өмнө