Орос III сургуулийн захирал Ж.Соронзон сэтгүүлч С.Будрагчааг цагдаад шалгуулах гомдол гаргажээ

Орос III сургуулийн захирал Ж.Соронзон сэтгүүлч С.Будрагчааг цагдаад шалгуулах гомдол гаргажээ

БШУЯ-ны яамны харьяа Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн захирал Ж.Соронзонгийн хууль зөрчсөн байж болзошгүй ноцтой хэргүүдийн талаар Nuuts.mn мэдээллийн сайт өнгөрсөн хугацаанд хэд, хэдэн цуврал нэвтрүүлэг бэлтгэн, олон нийтэд хүргэсэн байдаг.

Уг нэвтрүүлгийг тус хийсэн Nuuts.mn сайтын эрхлэгч С.Будрагчаа есдүгээр сарын 01-ний өдөр Ж.Соронзонгоос ярилцлага авахаар очоод Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн ажилчдад зодуулж халдлагад өртөөд байсан юм. Тэгвэл Орос-Монголын хамтарсан 3-р сургуулийн захирал Ж.Соронзон сэтгүүлч С.Будрагчааг цагдаад шалгуулах талаар гомдол гаргажээ. Харин эцэг эхийн зөвлөл нь сэтгүүлчидтэй тэмцэхээ илэрхийлсэн мэдэгдэл гаргасан байна.