СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Төрийн албанд ажиллаж байсан иргэн “дипломат ногоон” паспорт гаргаж өгнө хэмээн ойр дотнын хүмүүсээ залилжээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Төрийн албанд ажиллаж байсан иргэн “дипломат ногоон” паспорт гаргаж өгнө хэмээн ойр дотнын хүмүүсээ залилжээ

Виз найдвартай, хурдан хугацаанд гаргаж өгнө гэж иргэдийн залилах тохиолдол их байгаа төдийгүй тэр дундаа албан паспорт гаргаж өгнө хэмээн залилах гэмт хэрэг цөөнгүй гарч байгаа аж.

Тодруулбал, төрийн албанд ажиллаж байсан иргэн Ч нь өөрийн танил гэх Солонгос Улсын Элчин сайдын яаманд ажилладаг П-гийн нэрийг ашиглан өөрийн ойр дотнын хүрээллийн хүмүүст “Элчин сайдын яаманд таньдаг хүмүүсээр дамжуулан Дипломат ногоон паспорт гаргаж өгнө. Ингэснээр хүссэн орон руугаа аялах боломжтой” хэмээн 46 иргэнд итгүүлж их хэмжээний мөнгө /мөнгөн хэмжээний дүнг нууцлав/ залилсан байна. Иймд иргэд өөрсдийн эрх зүйн мэдлэг дутуу буюу зөвхөн МУ-ын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд зэрэг төрийн өндөр тушаалтнуудад олгогддог паспорт гэдгийг мэдээгүйн улмаас залилуулж хохирсон тул сайтар нягталж, сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.