ЗХУ-ын сүүлчийн удирдагч Михаил Горбачёв 91 насандаа таалал төгссөн. Түүнийг оршуулах ёслолын ажиллагаа Сталин, Ленин зэрэг ЗХУ-ын удирдагчдын төрийн оршуулгын ёслолыг зохион байгуулж байсан Москвагийн Баганат танхимд өчигдөр /2022.09.03/ болжээ. Михаил Горбачёвыг эхнэр Раисагийнх нь хажууд оршуулсан байна.
Михаил Горбачёвыг оршуулах ёслолд Оросын олон зуун иргэд оролцсон бөгөөд харин ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин ажлын хуваарийн улмаас өчигдөр /2022.09.03/ болсон ёслолд оролцоогүй гэж Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгджээ. Учир нь В.Путин өнгөрөгч Пүрэв гараг /2022.09.01/-т Горбачевт шарилд хүндэтгэл үзүүлсэн байдаг. Бичлэгт В.Путин Клиникийн төв эмнэлгийн задгайд тавьсан Михаил Горбачёвын шарилын дэргэд сарнайн баглаа тавьж байгаа нь харагддаг.
Эх сурвалж: BBC