АНУ-д өчигдөр /2022.09.03/ Кори Уэйн Паттерсон гэх эр онгоц хулгайлж, Миссисипи мужийн Тупело хотын ойролцоо хэдэн цагийн турш эргэлдэн нисэж, сүрдүүлэг хийсэн хэрэг гарчээ.
Тодруулбал, тэрээр орон нутгийн нисэх онгоцны буудалд ажилладаг байсан ч нисгэгчийн үнэмлэхгүй нэгэн байсан аж. Гэсэн хэдий ч тэрээр “Beechcraft King Air” хэмээх хос хөдөлгүүртэй, 10-11 хүний суудалтай онгоц хулгайлж агаарт хөөрсөн байна. Ингээд тэрээр 911 рүү утасдаж, “Walmart” дэлгүүрийн салбар дээр буух гэж байгаагаа мэдэгджээ.
Иймд цагдаа нар “Walmart” дэлгүүр болон ойролцоох бусад барилгуудаас хүмүүсийг нүүлгэн шилжүүлэхэд хүргэжээ.
Энэ хэргийн талаар орон нутгийн цагдаагийн газрын дарга Ж.Куака хэлэхдээ, “хэлэлцээчид Кори Уэйн Паттерсоныг нисэх онгоцны буудалд аюулгүй газардахыг ятгаж чадсан” гэжээ. Харин Миссисипи мужийн захирагч Т.Ривз "мэргэжлийн өндөр ур чадвар гаргаж, нөхцөл байдлыг зохицуулж чадсан хууль сахиулах ажилтнуудад талархал илэрхийлье” гэсэн байна. Харин Кори Уэйн Паттерсоныг нисэх буудалд газардсаны дараахан баривчилсан бөгөөд түүнийг их хэмжээний мөнгө хулгайлсан, террорист халдлага хийхийн завдсан хэргээр шалгаж эхэлжээ.
Эх сурвалж: ABC news
ВИДЕО: