Өнөөдөр /2022.09.04/ төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, маргааш /2022.09.05/ зүүн аймгуудын нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, эрс сэрүүсэж, говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.
Тодруулбал, энэ сарын 5-нд зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас, энэ сарын 6-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орно. Салхи 5-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 5-нд нутгийн баруун хагаст, 6-наас ихэнх нутгаар дулаарч, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 16-21 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.