Гавьяат тамирчин Э.Цэндбаатар, Холимог тулаанч Э.Шинэчагтага нар 70 кг жинд, 600 сая төгрөгийн бооцоотой мэргэжлийн боксын төрлөөр тулалдахаар болсон. Тэгвэл хоёр тамирчны “face of face” буюу хэвлэлийн хурлын халз уулзалт өнөөдөр /2022.09.03/ болж, тэмцээний талаар мэдээлэл өглөө. Тэдний тулаан энэ сарын 09-ны өдөр Монгол бөхийн өргөөнд болох аж. Хэвлэлийн хурлын үеэр Э.Шинэчагтага, “Э.Цэндбаатар мөнгөний төлөө тулалдаж байгаа бол, надад амжилт гаргах нь чухал байна” гэсэн юм.