БНСУ-ЫН ЭЛЧИН: Солонгосоор дамжин нисэх Монгол Улсын иргэд “транзит виз” авахгүй

БНСУ-ЫН ЭЛЧИН: Солонгосоор дамжин нисэх Монгол Улсын иргэд “транзит виз” авахгүй

БНСУ /Солонгос/-аар дамжин өөр улс руу нисэж байгаа Монгол Улсын иргэд Солонгосоос транзит виз буюу дамжин өнгөрөх виз заавал авдаг болсон гэх мэдээлэл өчигдөр /2022.09.02/ гарсан. Тэгвэл үүнийг “үгүйсгэж” манай улсад суугаа БНСУ-ын элчин сайдын яамнаас мэдэгдэл гаргасан байна.

ТУС МЭДЭГДЭЛД: 

“Солонгосоос 24 цагийн дотор өөр улс руу шилжих бол Солонгосын виз шаардахгүй. Сүүлийн үед “Монгол иргэд БНСУ-д ирээд нисэх буудлын шилжилтийн бүсэд байж байгаад 24 цагийн дотор өөр улс руу явна” гэх мэдээлэл цахимд тархаад байгаа. Энэ үнэн биш, Монгол иргэд Инчон нисэх буудал зэрэг шилжилтийн бүсээс 24 цагийн дотор өөр улс руу зорчих бол визний шаардлагагүй.

Сонирхуулахад, Монголчуудад К-ЕТА зөвшөөрөл хэрэггүй БНСУ-ын нисэх буудлаас 24 цагийн дотор гуравдагч орон руу дамжин зорчих тохиолдолд виз авах шаардлагагүй. Сүүлийн үед цахим орчинд “Монгол иргэд БНСУ-ын нисэх буудлаар дамжин 24 цагийн дотор өөр улс руу явах тохиолдолд дамжин өнгөрөх виз шаардаж байна” гэсэн ташаа мэдээлэл тархаж байна. Энэ нь худал мэдээлэл болохыг мэдэгдэж байгаа бөгөөд Монгол иргэд Инчон нисэх буудал зэрэг дамжин өнгөрөх танхимаар 24 цагийн дотор өөр улс руу зорчих тохиолдолд виз авах шаардлагагүй. Мөн K-ETA зөвшөөрөл нь Монгол иргэдэд хамаарахгүй болохыг анхаарна уу” гэжээ.