Орос, Украины байдлын улмаас олон улсын харилцаа хурцадмал байгаа энэ өдөр /2022.09.01-07/-үүдэд ОХУ-ын зохион байгуулж байгаа “Восток 2022” цэргийн сургуулилтад манай цэргийн зарим алба хаагчид оролцож байгаад зарим иргэд шүүмжлэлтэй хандаж буй.
Учир нь тус цэргийн сургуулилт нь манай гуравдагч хөршийн харилцаатай Японы эсрэг арга хэмжээ болох талаар зарим иргэд мэдээлж буй.
Тэгвэл долоо хоног бүрийн Бямба гарагт Монголд суугаа Оросын элчин сайдын яамны өмнө “No war”хөдөлгөөний залуус дайныг эсэргүүцэж цуглаан хийгээд өнөөдөр /2022.09.03/ 30 дахь долоо хоног нь болж байгаа аж. Тэгвэл тус хөдөлгөөний залуус өнөөдөр Япон улсын төрийн далбааг барьж, ОХУ-ын элчин сайдын яамны өмнө цуглаан хийж байгаа ажээ.