Сэтгэцэд нөлөөлөх ургамлыг нийслэл рүү нэвтрүүлэхээр завдсаныг илрүүлжээ

Сэтгэцэд нөлөөлөх ургамлыг нийслэл рүү нэвтрүүлэхээр завдсаныг илрүүлжээ

Сэтгэцэд нөлөөлөх ургамлыг нийслэл рүү нэвтрүүлэхээр завдсаныг илрүүллээ.

Тодруулбал,  2022 оны 09 дүгээр сарын 02-ний өдөр Гүнт дэхь шалган нэвтрүүлэх постоор "Toyota SAI"  маркийн тээврийн хэрэгслээр иргэн Б. Б. Т. нар мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх төрлийн /Канабис/ битүү скочдсон 3 кг орчим 4 ширхэг гялгар хар тортой ургамал, Мөн цаасанд боодолтой нунтаглаж хатаасан ургамлыг тээвэрлэж явсныг Экологийн цагдаагийн албаны эргүүл хяналт шалгалтын хэлтсийн цагдаа, цагдаагийн ахлагч Д.Лхагва-Очир Гүнт чиглэлээс тээвэрлэн явсныг хяналт шалгалт хийн илрүүлж, Чингэлтэй дүүргийн хоёрдугаар хэлтэст шилжүүлэн өгсөн байна. Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлд зааснаар 1-8 жилийн хорих ял ногдуулдаг тул эцэг, эхчүүд хүүхдэдээ байнгын хяналт тавьж, энэ төрлийн гэмт хэрэгт холбогдуулахгүй байхыг анхааруулж байна.