Магистр, Докторын зэрэгтэй хүмүүст хандаж "Дипломоо шалгуулахад бэлэн" уриалгад нэгдэхийг МУИС-ийн багш нар уриалж эхэлжээ

Магистр, Докторын зэрэгтэй хүмүүст хандаж "Дипломоо шалгуулахад бэлэн" уриалгад нэгдэхийг МУИС-ийн багш нар уриалж эхэлжээ

Боловсрол, Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалан магистр, докторын зэрэг хамгаалсан багш нарыг плагиаризмын шалгалтад оруулна гэдгээ Дээд боловсролын сургалтын байгууллагын удирдах ажилтны зөвлөлдөх уулзалтын үеэр мэдээлсэн. 

Тэрээр “Нийт 35 мянган багшийн дипломыг шалгаж байна. ЕБС-д ажиллаж буй хуурамч дипломтой багш нарыг ирэх долоо хоногт олон нийтэд зарлахаар төлөвлөж байгаа. Мөн их, дээд сургуулийн багш нарын зэргийг нягтална. Түүнчлэн докторын зэрэг хамгаалахдаа бусдын бүтээлийг хуулбарласан иргэдийг “бусдын бүтээлийг хулгайлах” буюу плагиаризмын шалгалтад хамруулна. Хэрэв магистр, докторын диплом нь хуурамч байх юм бол орон даяар зарлана. Үүнээс гадна, их сургуулийн багш болох хүн заавал докторын зэрэг хамгаалсан байх ёстой. Докторын зэрэг нь үнэн зөв байх ёстой. Ямар нэг плагиаризм байх ёсгүй. Манайд оюуны хулгай дэндүү нүүрлэсэн байна" гэж мэдээлсэн юм. 

Тэгвэл МУИС-ийн зарим багш нар “эрдмийн зэрэгтэй хүмүүст хандаж “шалгуулахад бэлэн” гэсэн уриалгад нэгдэхийг уриалж, “Ном эрдмийн гэгээн ертөнцөд хуурамч дипломтон, хууран мэхлэгчдийн орогнох зай байх ёсгүй. Орчноо цэвэрлэе” хэмээж эхэлжээ.