Нийтлэлч Баабар: Оросын цэргийн сургуулилтын талаар Энхбаяр БХ-ын сайдтай ярьж, үүнийг нь УИХ, Засгийн газар мэдээгүй

Нийтлэлч Баабар: Оросын цэргийн сургуулилтын талаар Энхбаяр БХ-ын сайдтай ярьж, үүнийг нь УИХ, Засгийн газар мэдээгүй

Орос Украины дайны улмаас олон улсын харилцаа хурцадмал байгаа энэ үед Монгол, ОХУ-ын хэд хэдэн хамтарсан цэргийн сургуулилт болсон нь зарим иргэдийн шүүмжлэлд өртөөд буй.

Тухайлбал, өнөөдөр ОХУ-аас зохион байгуулж байгаа “Восток 2022” цэргийн сургуулилтад манай улсын армийн төлөөлөл оролцож байгаад олон иргэд эсэргүүцэж, олон улсын визний хоригт Монгол улсын иргэдийг орууллаа хэмээн байр сууриа илэрхийлж байна.

Учир нь, БНСУ-аас манай иргэдэд үзүүлэх визний нөхцөлөө энэ долоо хоног /2022.08.31/-т чангаруулаад байна. Иймд “Восток 2022” цэргийн сургуулилтад оролцох зөвлөмж, зөвшөөрлийг хэн өгсөн байж болох талаар зарим иргэд олон таамаглалыг дэвшүүлж байна.  

Харин энэ талаар нийтлэлч Баабар буюу Б.Батбаяр өөрийн твиттер хуудастаа, “Японд сануулга өгөх Орос цэргийн сургуульд Сири Беларустай хамт Монгол оролцсоныг дэлхий онцлон гайхаж байна. Өнөө ардчилал яав? Гадаад харилцааны яам болохгүй гэж анхааруулсан атал Энхбаяр, Орост байсан элчин, Гадаад яамны сайд асан нар Батлан хамгаалах яамны сайдтай ярьж Хүүкээр зөвшөөрүүлжээ. УИХ байтугай Засгийн газар үүний мэдээгүй гэнэ” гэсэн мэдээллийг нийтэлжээ.