Өнөөдөр /2022.09.03/ төв болон зүүн аймгуудын нутгаар, маргааш буюу энэ сарын 4-нд нутгийн зүүн хагаст бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, эрс сэрүүсэж, салхи шуургатай байхыг анхааруулж байна.
Маргааш /2022.09.04/ төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, энэ сарын 5-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 6, 7-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно.
Салхи 4-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 5-нд зүүн аймгуудын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Маргааш нутгийн зүүн хагаст сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус хүйтэн, цочир хүйтэрнэ, өдөртөө 6-11 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, хөрсөн дээр цочир хүйтэрнэ, өдөртөө 9-14 градус дулаан байна. Энэ сарын 5-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.