Өнгөрсөн долдугаар сарын 31-ны өдөр /2022.07.31/ БНСУ-ын “Гангнеунг” спорт цогцолборт алдарт дуучин PSY-ийн усан шоу болох “Summer swag” тоглолтын үеэр тайз буулгаж байсан арын албаны Монгол ажилтан өндрөөс унаж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. ЭНД ДАРЖ уншина уу.
Тэгвэл тус улсын Хөдөлмөрийн яамнаас Монгол ажилчин нас барсан хэрэгтэй холбогдуулан дуучин PSY-ийн P-Nation энтертайнментад албадан мөрдөн байцаалт явуулж, төв болон туслан гүйцэтгэгч байруудад нэгжлэг хийж эхлээд байгаа аж.
Учир нь Солонгос улсын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартын дүрэмд зааснаар, “Бороо, цас болон бусад тогтворгүй цаг агаарын нөхцөл байдлын улмаас цаг агаар эрс муудсан үед ажлыг зогсоох ёстой” гэсэн байдаг тул тус хууль дүрмийг зөрчсөн байж болзошгүй үндэслэлээр шалгаж эхэлсэн аж.
Энэ оны нэгдүгээр сарын 27-ноос мөрдөгдөж эхэлсэн Онц ноцтой ослын тухай хуулийн дагуу “Ажилчин амь насаа алдах зэрэг ноцтой ослын үед ослоос урьдчилан сэргийлэх үүргээ биелүүлээгүй ажил олгогч, менежерүүдэд хариуцлага тооцно. 50 ба түүнээс дээш үндсэн ажилчинтай ажлын байр “барилгын салбарт 5 тэрбум вон ба түүнээс дээш мөнгөн дүнгээр шийтгэх боломжтой” гэж заажээ. Иймд БНСУ-ын Хөдөлмөрийн яамнаас хөдөлмөрийн аюулгүй байдал хангалгүй тайзыг буулгаж амиа алдсан тохиолдлыг илрүүлсэн бөгөөд аюулгүй ажиллагааны анхан шатны арга хэмжээ аваагүйгээс гарсан ноцтой ослын эсрэг хатуу арга хэмжээ авна гэдгийг онцолсон байна.
Эх сурвалж: Yonhap