Португалиас Саудын Арабыг чиглэж явсан “Affinity V” хөлөг лхагва гараг /2022.08.31/-т Суэцын сувагт гацсан тухай MarineTraffic-ийн AIS агентлаг мэдээллээ.
Тодруулбал, Сингапурын далбаатай түүхий нефтийн тээвэрлэгч Affinity V 252 метр урттай тус хөлөг өмнө нь гацаж байсан яг тэр хэсэгт буюу Египетийн сувгийн өмнө хэсэгт дахин гацаж таван цаг орчим болсон талаар Суэцын сувгийн төлөөлөгч Жорж Сафват мэдэгджээ. Энэ явдал орон нутгийн цагаар Лхагва гараг /2022.08.31/-ийн 19:15 орчимд болсон байна. Одоогоор тус хөлөг онгоцны жолоодлогын системд асуудал үүссэний улмаас гацсан гэж үзэж байгаа юм байна. Холбоотой мэдээллийн ЭНД ДАРЖ явуулна.
Эргэн сануулахад, 2021 оны гуравдугаар сард “Ever Given” хөлөг Суэцын сувагт долоо хоног гацаж, дэлхийн нийлүүлэлтийн сүлжээг саатуулж байсан. Үүнээсээ болж “Ever Given”-ийн эзэд сувгийн захиргаанд 200 сая гаруй ам.долларын нөхөн төлбөр төлж байжээ. Дэлхийн худалдааны 12 орчим хувь нь Суэцын сувгаар дамждаг. Энэ нь Ази Европыг холбосон хамгийн чухал зам билээ.
Looks likes she’s on the move again. Grounding was about 5 hours pic.twitter.com/xpE1ZkqUbT
— Mike Schuler (@MikeSchuler) August 31, 2022