Л.Энх-Амгалан: Ж.Соронзон захирлын хөдөлмөрийн гэрээг аравдугаар сард цуцална

Л.Энх-Амгалан: Ж.Соронзон захирлын хөдөлмөрийн гэрээг аравдугаар сард цуцална

БШУЯ-ны яамны харьяа Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн захирал Ж.Соронзонгийн хууль зөрчсөн байж болзошгүй ноцтой хэргүүдийн талаар Nuuts.mn мэдээллийн сайт өнгөрсөн хугацаанд хэд, хэдэн цуврал нэвтрүүлэг бэлтгэн, олон нийтэд хүргэсэн байдаг.

Тэгвэл тус сургуулийн захирал Ж.Соронзонг ирэх аравдугаар сард ажлаас чөлөөлнө гэж мэдэгджээ. Тодруулбал тэрбээр, "Манай БШУ-ны яам, Боловсролын ерөнхий газар, Нийслэлийн боловсролын газарт чиглэл өгсөн. Үнэхээр хүүхдүүдийг албадсан улс төрийн агуулгатай зорилготой үйлдлийг хийхгүй байх ёстой гэж би харж байна. Боловсрол өөрөө улс төр байж болохгүй. Тэр тусмаа улс төрийн үзэл суртал байж болохгүй. Иймэрхүү тохиолдлууд гарсан үүнийг үүрэгжүүлсэн сурган хүмүүжүүлэгчид, сургуулийн удирдлагууд байх юм бол тодорхой хэмжээнд хариуцлага ярина. Орос гуравдугаар сургуулийн захирал тэтгэвэрт гарч байгаа. Сургуулийнх нь ой 10 дугаар сард тохионо. Үүний дараа хөдөлмөрийн гэрээг нь цуцлах шийдвэрийг гаргаж байгаа" гэдгийг хэлье. 

ҮЗЭХ