АНХААРУУЛГА: ОХУ-аас хайрцаг гадил, уут бүйлс нэвтрүүлэхийг завдсан Монгол иргэнийг саатуулжээ

АНХААРУУЛГА: ОХУ-аас хайрцаг гадил, уут бүйлс нэвтрүүлэхийг завдсан Монгол иргэнийг саатуулжээ

Наймдугаар сарын 27-ны өдөр /2022.08.27/ ОХУ-ын Хиагтын шалган нэвтрүүлэх боомтоор Монгол руу нэг хайрцаг гадил, нэг уут бүйлс нэвтрүүлэхийг завдсан Монгол Улсын иргэнийг саатуулсан талаар Оросын хэвлэл нийтэлжээ.

Тодруулбал, тус иргэнийг ургамлын эрүүл ахуйн гэрчилгээгүй бүтээгдэхүүн экспортлохыг завдсан гэх үндэслэлээр саатуулсан бөгөөд энэ нь ургамлын хорио цээрийн дэглэмийг зөрчиж, хорио цээрийн организм тархах аюулыг бий болгож байна гэж захиргааны зөрчилд буруутгажээ. Иймд бүтээгдэхүүнүүдийг ургамал эрүүл ахуйн гэрчилгээ олгохоор ОХУ-д буцаасан аж.