Караокегоос цахилгаан бараа хулгайлан зугтсан этгээдийг шуурхай илрүүлжээ

Караокегоос цахилгаан бараа хулгайлан зугтсан этгээдийг шуурхай илрүүлжээ

Цагдаагийн байгууллагаас орон байр, албан байгууллага болон хувийн өмчдөө найдвартай хаалга цоож, цонхны хаалт хийх, хяналтын камер байршуулж, хөршийн хяналтын холбоогоо сайжруулан хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг зөвлөлөө.

Өчигдөр буюу есдүгээр сарын 1-нд хулгайн гэмт хэргийн 39 дуудлага 102 дугаарт бүртгэгдсэн байна. Тухайлбал 19:00 цагийн орчимд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт “Караокед хулгайч орсон байна” гэх дуудлага иржээ. Тус дүүрэг дэх цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн алба хаагчид шалгахад 22 настай эрэгтэй караокегоос цахилгаан бараа хулгайлан авч зугтсаныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлсэн байна.

Уг хэргийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж буйг цагдаагийн байгууллагаас мэдээллээ.