Орос, Монголын цэргийн сургуулилтаас болж "Япон манай иргэдэд олгох визний горимоо өөрчлөх тухай ярьж байна" гэжээ

Орос, Монголын цэргийн сургуулилтаас болж "Япон манай иргэдэд олгох визний горимоо өөрчлөх тухай ярьж байна" гэжээ

ОХУ-ын зохион байгуулж байгаа “Восток 2022” цэргийн сургуулилтад ШХАБ болон Оросын түнш орнууд гэх Азербайжан, Алжир, Армен, Беларусь, Энэтхэг, Казахстан, Киргиз, Хятад, Лаос, Монгол, Сири, Тажикистан зэрэг орнуудын бие бүрэлдэхүүний оролцож байгаа талаар Оросын Батлан хамгаалах яамнаас мэдээлээд байна. 

Харин энэ сургуулилт нь Курилын арлуудтай холбоотойгоор манай улсын гуравдагч хөрш болох Японы эсрэг явуулж байгаа сургуулилт болох талаар зарим иргэд шүүмжилж байна. Улмаар нь тус цэргийн сургуулилтад оролцож болохгүй гэдгийг Гадаад яамнаас тайлбарлаж, анхааруулсаар байтал ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр толгойлон оролцож байгаа талаар эх сурвалжууд мэдээлж буй. Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Оростой цэргийн сургуулилт хийж байгаа улс орнуудад санаа зовниж байгаа тухайгаа мэдэгдсэн. 

Тэгвэл энэхүү цэргийн сургуулилтаар болж Япон улс манай иргэдэд олгох визний горимоо өөрчлөх талаар ярьж байж магадгүй байна.

Учир нь энэ талаар УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл “ЖДҮчин Энхбаяраас болж Япон визний горимоо өөрчлөх тухай ярьж байна. АНУ бас санаа зовниж байна гэнэ. Украйны эсрэг байлдаж буйд тооцогдохоор Оросын цэргийн сургуулилтад толгойлогч хийгээд явах юм, энэ нөхөр” хэмээн Ж.Энхбаярын зургийн хамт мэдээлэл нийтэлжээ.