АНХААРУУЛГА: И-Монголиа систем дахь иргэний хувийн мэдээлэл рүү халджээ

АНХААРУУЛГА: И-Монголиа систем дахь иргэний хувийн мэдээлэл рүү халджээ

Иргэн О-ийн И Монголиа дахь хувийн мэдээлэл рүү халдсан хэрэг гарчээ. Энэ талаар тэрбээр "Хэн, хаанаас миний мэдээлэлд нэвтэрч үзээд байгааг мэдмээр байна. Үл хөдлөхийн мэдээлэлд бас нэвтэрч орсон удаа гарсан" гэжээ. 

Мөн сэтгүүлч С.Будрагчаагийн "Хур" систем дэх хувийн мэдээлэл рүү нийслийн прокуророос халдсан талаар мэдэгдэж байсан. Тиймээс олон нийтийн зүгээс "И Монголиа" систем нь иргэний мэдээллийг нууцалж чаддаг уу гэх асуултыг Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Харилцаа холбоо мэдээлэл технологийн газраас асууж тус апплейкшний хамгаалалтыг сайжруулахыг шаардан бухимдаж байна. 

Анх И Монголиа системийг сурталчилж байхдаа "Төр иргэний мэдээллийг авахдаа зөвшөөрөл авдаг болно" гэх зэргээр ярьж байсан ч  цагдаа, прокурорын газраас иргэдийн хувийн мэдээлэл рүү зөвшөөрөлгүй халдаж байж болзошгүй хэд, хэдэн удаагийн үйлдэл гараад буй нь энэ юм.