Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг "Бэрэн" группт ХБ-наас зээл олгосон хэрэгт яллагдагчаар татжээ

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг "Бэрэн" группт ХБ-наас зээл олгосон хэрэгт яллагдагчаар татжээ

Хөгжлийн банкны нийт олгосон зээлийн багцад эзлэх чанаргүй зээлийн үлдэгдэл нийт зээлийн 57 хувь буюу 1,8 их наяд төгрөгт хүрээд байсан. Үүнээс 514,5 тэрбум төгрөгийн зээлийг энэ сарын байдлаар эргэн төлүүлээд байгаа юм. Тэгвэл Хөгжлийн банкнаас зээл аваад эргүүлэн төлөөгүй, зээл олголтод хууль бусаар нөлөөлсөн гэх 79 хүний хэргийг АТГ-аас шалгаж дуусаад шүүх рүү шилжүүлж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Дээрх хүмүүсийн дунд УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Ерөнхийлөгч асан Х.Баттулга, УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Ё.Баатарбилэг Ерөнхийлөгчийн тамгын газрын дэд дарга асан Г.Байгалмаа болон зээл олголтод оролцсон Хөгжлийн банкны 20 гаруй албан тушаалтан байгааг албаны эх сурвалжууд мэдээлж байгаа юм. 

Тэгвэл дээрхээс гадна Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Бэрэн групп" ХХК-д зээл олгосон асуудлаар мөн яллагдагчаар татагдан, шалгуулж байна. Түүнийг Эрүүгийн хуулийн 22.1, "Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах" зүйл ангид үндэслэн яллагдагчаар татжээ. Энэ талаар албан эх сурвалжаас тодруулахад "Үнэн" гэсэн юм.  "Бэрэн групп" нь Хөгжлийн банкнаас 33.2 тэрбум төгрөгийг зээлээд эргүүлэн төлөөгүй  бөгөөд захирал Б.Мөнхтөрийг нь хуулийн байгууллагад шалгаж байна.