ВИДЕО: Аргентины дэд ерөнхийлөгчийг гэрийнх нь гадаа буудахыг завдсан этгээдийг баривчилжээ

ВИДЕО: Аргентины дэд ерөнхийлөгчийг гэрийнх нь гадаа буудахыг завдсан этгээдийг баривчилжээ

Аргентины дэд ерөнхийлөгч, ерөнхийлөгч асан Киршнерийг өчигдөр /2022.09.01/ гэрийнх нь гадаа буудахыг завдсан этгээдийг баривчилжээ. 

Энэ үйл явдлаас болж Киршнер ямар нэг гэмтэл аваагүй бөгөөд телевизийн шууд дамжуулалтын бичлэгт Үйл явдлын дүрсийг харуулсан байна. Бичлэгт нэг эр Киршнер рүү ойртож, түүний толгой руу зэвсэг зааж байгааг харуулжээ. Хэдийгээр тэр эр бууныхаа гохыг нь дарж байгаа мэт боловч, ямар ч сум гараагүй бөгөөд Киршнерийн хамгаалагчид хэсэг хугацаанд төөрөгдөлд орсоны дараа буутай эрийг саатуулжээ. Харин тус зэвсэг нь сумтай, 380 маркийн гар буу байсан гэж Аюулгүй байдлын яам мэдээлжээ. 

Эх сурвалж: CNN