ЗХУ-ын сүүлийн ерөнхийлөгч асан Михаил Горбачев энэ мягмар гараг /2022.08.30/-т хүнд өвчний улмаас 92 насандаа Москвагийн төв эмнэлэгт таалал төгссөн. М.Горбачевыг сүүлчийн замд нь үдэх ёслол есдүгээр сарын 3-ны өдөр болох юм.
Харин дээрх үйл ажиллагаанд ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин очихгүй гэдгээ мэдэгджээ. Энэ талаар ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа “Төрийн тэргүүн есдүгээр сарын 3-нд болох ЗХУ-ын сүүлчийн ерөнхийлөгч асан Михаил Горбачевыг үдэх ёслолд оролцох боломжгүй болсон. Тэрбээр өнөөдөр /2022.09.01/ өдөр Клиникийн төв эмнэлэгт зочилж, талийгаачийн шарилд цэцэг өргөөд салах ёс гүйцэтгэнэ” гэж мэдэгджээ. Михаил Горбачев коронавирусийн халдвар эхэлснээс хойш эмнэлгийн эмч нарын хяналтад байсан бөгөөд коронавирусийн халдварт өвчин тусаагүй ч насны эрхээр, хүнд өвчний улмаас таалал төгссөн гэж үзжээ.
ВИДЕО:
Эх сурвалж: РОССИЯ