Өнөөдөр /2022.09.02/ Яндангаа хөөлье-Өнтэй өвөлжье аяны талаар мэдээлэл хийлээ.
Тус аяны хүрээнд, “Өнөөдрөөс буюу есдүгээр сарын 02-ноос аравдугаар сарын 02 хүртэл нэг сарын хугацаанд Экологийн цагдаагийн алба, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, Нийслэлийн агаар орчинтой тэмцэх газар, Нийгэм эрүүл мэндийн үндэсний төв, Таван толгой түлш компани, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Таван толгой түлш компани НҮБ-ийн хөгжлийн хөтөлбөрийн дэргэдэх төслийн багтай хамтран зохион байгуулж байна. Аяныг Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо энэ аяныг зохион байгуулахын тулд удирдамж баталсан. Удирдамжийн зорилго бол өвөлжилтийн бэлтгэл хангуулах, гэр байшингаа дулаалах, яндангаа хөөлөх, Таван толгой түлшинд тааруулж зуух бэлдэх ажлууд байна.
ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албаны дарга хурандаа Ж.Батсайхан, “Энэ жил угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж ажиллана. Гол шалтгаан хувь хүнтэй холбоотой байдаг. Өнгөрсөн жил 178 мянган тохиолдол бүртгэгдсэн шалтгаан нь зуух ханан пийшин эвдэрсэн битүүмжил муу, зуух яндангийн холбоос тасарсан, яндангаа хөөлөөгүй, тортогтой үнстэй,яндангаа авч өрхөө бүтээсэн ийм тохиолдлууд маш их гарсан. Иймд мэргэжлийн байгууллагуудаас гаргаж буй зөвлөмжийг дагаж мөрдөхийг анхааруулж байна” гэв.