Дэлхийн зарим улс орнууд Оростой хамтран хийж байгаа “Восток 2022” цэргийн сургуулилтад АНУ санаа зовж байна гэж Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Карин Жан-Пьер мягмар гараг /2022.08.30/-т мэдэгдсэн байна.
Тодруулбал, ОХУ Украинд дайн эхлүүлээд байгаа хэрнээ Хятад, Энэтхэг, Беларусь, Монгол, Тажикистан болон бусад улс орнуудыг оролцуулан “Восток 2022” цэргийн сургуулилт хийж байгаа юм. Энэ талаар АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдени мэдээлэл хийхдээ, “Украинтай дайтаж байгаа энэ үед Оростой цэргийн сургуулилтад оролцож байгаа улс орнуудад АНУ санаа зовниж байна гэж” мэдэгджээ.
Эх сурвалж: Reuters.com