Дэлхийн одон орон судлаачид бүхэлдээ далайгаар бүрхэгдсэн байж болзошгүй шинэ гараг илрүүлжээ.
“Goldilocks zone” нэртэй уг гараг нь дэлхийгээс 100 гэрлийн жилийн зайд оршдог бөгөөд амьдрах боломжтой бүсэд тооцогдоод байна. Тус гарагийн албан ёсны нэршил нь “TOI-1452 b” хэмжээ, жингийн хувьд дэлхийгээс арай том боловч нягтрал нь харьцангуй бага аж.
Мөн амьдрал үүсэх, хүн оршин тогтнох боломжтой гарагуудаас өнөөг хүртэл илрүүлсэн хамгийн боломжит далайн гараг гэж үзэж байгаа юм байна.
“TOI-1452 b” гарагийг анх НАСА-ийн дурангаар илрүүлсэн. Ажиглахад 11 хоног тутамд одны гэрэлтэлт бага зэрэг буурч байжээ. Энэ мэдээлэлд үндэслээд “TOI-1452 b” гарагийг дэлхийгээс 70 орчим хувиар том гараг гэж таамагласан. Мөн хэт улаан туяаны спектрийн дурангаар 50 гаруй цаг ажиглалт хийгээд энэ гарагийн жинг дэлхийгээс бараг тав дахин хүнд гэж тооцоолжээ.
Дэлхийн гадаргуугийн 70 хувь нь усаар бүрхэгдсэн байдаг хэдий ч нийт жингийн нэг хүрэхгүй хувийг бүрдүүлдэг. Харин “TOI-1452 b” гарагийн нийт жингийн 30 орчим хувийг ус эзэлж байж магадгүй аж.
Эх сурвалж: exoplanets.nasa