"Хятад улс Шинжаанд хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй" хэмээн НҮБ буруутгажээ

"Хятад улс Шинжаанд хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй" хэмээн НҮБ буруутгажээ

Хятад улс Шинжаан мужид "хүний эрхийг ноцтой зөрчсөн" хэмээн НҮБ тайландаа буруутгажээ. Харин Хятад улс НҮБ-ыг уг тайлангаа гаргахгүй байхыг уриалж, Бээжин үүнийг барууны орнуудын зохион байгуулсан “Инээдмийн жүжиг” гэж нэрлэсэн юм. 

НҮБ-ын уг тайланд, “Уйгур лалын шашинтнууд болон бусад үндэстний цөөнхийн эсрэг хүчирхийлэл үйлдсэн” гэсэн бол, Хятад үүнийг үгүйсгэж байгаа юм. Гэвч мөрдөн байцаагчид эрүүдэн шүүсэн "хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг" байж болзошгүй "нотлох баримт”-ууд олсон гэж мэдэгджээ. Тэд Хятадыг үндэсний аюулгүй байдлын тодорхой бус хууль тогтоомжийг ашиглан цөөнхийн эрхийг боомилж, "дураараа баривчлах тогтолцоо”-г бий болгож байна гэж буруутгасан байна.

Эх сурвалж: BBC