Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв архинд донтох эмгэгийн өдрийн эмчилгээг эрүүл мэндийн даатгалаар үнэ төлбөргүй явуулж байна. Тус төв нь энэхүү өдрийн эмчилгээг 2015 оноос эхлүүлжээ. Харин 2022 оноос энэ төрлийн тусламж, үйлчилгээг эрүүл мэндийн даатгалаар үнэгүй үзүүлдэг болголоо. Эмчилгээг мэргэжлийн эмч, сэтгэл зүйч, нийгмийн ажилтан, сувилагч нар хоёр долоо хоногийн турш ажлын өдрүүдэд 09-14:00 цагийн хороонд хийх юм байна. Харин амралтын өдрүүдэд 10-13 цагийн хороонд бүлгийн ярилцлага байдлаар үзүүлэх аж.