“Орос улс өөрөөсөө өөр хэнд ч найдах хүнгүй түүхэн урт үеийг туулж байна” гэж ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров мэдэгджээ.
Тэрээр, “бидний харж байгаагаар цэргийн тусгай ажиллагааны зорилгыг хэрэгжүүлэхэд өрнөдийн зүгээс үзүүлж буй хариу үйлдэл нь анхнаасаа л дэлхий нийтийг хамарсан, биднийг сулруулах зорилготой байсан нь тодорхой харагдаж байна. Зарим улс төр судлаачдын хэлж байгаачлан манай улсыг задлах зорилготой байна. Иймд бид өөрөөсөө өөр хэнд ч найдаж болохгүй гэдгийг ойлгоход бэлэн байх ёстой” хэмээжээ.
Эх сурвалж: TASS