Орос, Украины дайны улмаас Европын холбоо ОХУ-тай байгуулсан визийн хөнгөлөлтийн хэлэлцээрийг бүрэн зогсоохоор тохиролцсон байна. Энэ нь Оросын иргэд Европын холбооны улс орнууд руу нэвтрэхэд хүндрэл учруулж, зардал ихтэй болгож байна гэж тус холбооны гадаад бодлогын тэргүүн Жозеп Борелл мэдэгдсэн байна.
Энэ нь Европын холбооны гишүүн орнууд ОХУ-ын иргэдэд шинээр олгох визний тоогоо мэдэгдэхүйц бууруулж, илүү хэцүү, илүү урт хугацаа шаардагдахаар болгож байгаа аж.
Учир Европын холбооны гишүүн орнууд энэ асуудлаар санал зөрөлдөөнтэй байгаа тул тус холбооны сайд нар Оросуудад зорчих виз олгохыг бүхэлд нь хориглох талаар ойрын хугацаанд тохиролцож чадахгүй гэж мэдэгджээ. Тухайлбал, В.Путиний дэглэмд шүүмжлэлтэй ханддаг ОХУ-ын иргэдийг дэмжих боломжийг боомилж болохгүй гэж Германы тал мэдэгдэж байгаа бол Эстони улс ойрын үед ихэнх оросуудыг эх орон руугаа нэвтрэхийг хориглохоор төлөвлөж байгаа аж. Мөн өнгөрөгч долдугаар сараас хойш Оросын иргэд Европын холбооны гишүүн орнууд руу нэвтрэх нь мэдэгдэхүйц нэмэгдсэн байна. Энэ нь зарим орнуудын аюулгүй байдлыг эрсдэлд оруулж, улмаар Украинд дайн болоогүй юм шиг Оросын иргэд амарч зугаалж, дэлгүүр хэсэж байна” гэж Европын холбооны гадаад бодлогын тэргүүн Жозеп Борелл мэдэгджээ.
Эх сурвалж: Reuters.com