Багшийн цалинг НЭГ САЯ төгрөгт хүргэж, сургууль, цэцэрлэгийн МОДОН ЖОРЛОНГ халж эхэлсэн хичээлийн жил эхэлж байна

Багшийн цалинг НЭГ САЯ төгрөгт хүргэж, сургууль, цэцэрлэгийн МОДОН ЖОРЛОНГ халж эхэлсэн хичээлийн жил эхэлж байна

2022-2023 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн өдрийн баярын мэндийг уншигчдадаа хүргэе. Хүүхэд, багачууд эцэг, эх бүгдээр баярлан догдолж буй мөчид энэ хичээлийн жилд Боловсрол, шинжлэх ухааны яамнаас ямар ажлыг хийж, хэрэгжүүлэхээр төлөвлөсөн талаарх мэдээллийг бид бэлтгэлээ.

-МОДОН ЖОРЛОНГ БҮРЭН ХАЛЖ БОЛОВСОН АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖ БОЛГОНО-

  • Монгол улсын хэмжээнд 819 сургууль, цэцэрлэг, сургуулийн дотуур байр гаднаа модон жорлонтой байна гэсэн судалгаа байдаг. Тэгвэл дээрх 819 сургууль, цэцэрлэг, дотуур байрны 20 хувийг стандарт шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжтай болгожээ. 2023 оны хичээлийн жилд боловсон ариун цэврийн байгууламж барих ажлыг үргэлжлүүлж, 100 хувь хийж дуусган гаднаа жорлонтой нэг ч сургууль, цэцэрлэггүй болгох төлөвлөгөөгөөр салбар яам ажиллаж байгаа аж.
  • Энэ хичээлийн жилийг багш нар үр дүнд суурилсан санхүүжилтийн цалинтайгаар эхлүүлж байгаа нь тус салбарын томоохон дэвшилж аж. Тодруулбал, энэ жил зөвхөн багш нарын суурь цалинд зориулж улсын төсвөөс 80 орчим тэрбум төгрөгийг шийдэж өгчээ. Ингэснээр багш нарын цалин 720 мянган төгрөг биш нэг сая төгрөгөөс эхэлж, үүн дээр суурилан нэмэгдлээ авөхаар болсон байна.  
  • Нэгдүгээр ангийн сурагчдын хамран сургах тойргоор элсүүлсэн анхны жил болж байна. Энэ хичээлийн жилд нэгдүгээр ангид шинээр 78 мянга 345 хүүхэд элсэн суралцжээ. Эдгээрээс гэрийн хаяг зөрчилгүй хүүхдүүдийг хамран сургах тойргийн сургуульд урьдчилан бүртгэсэн тул эцэг эх, асран хамгаалагчид нь “E-Mongоlia” төрийн үйлчилгээний нэгдсэн системд нэвтрэн хүсэлтээ баталгаажуулаад асуудлаа шийдсэн байна.
  • 2022-2023 оны хичээлийн жилд Монгол улсын хэмжээнд нийт багш нарыг компьютержүүлэх ажил үргэлжилнэ. Ингэснээр багшийн ажилд цахимд шилжих юм.
  • Ковидын хоёр жилийн хугацааны хичээлийн хоцрогдлыг арилгах үйл ажиллагаа үргэлжилнэ.

Энэ мэт ажлуудаар салбар яам ажлаа угтаж цаашдын төлөвлөгөө боловсруулжээ.