ОХУ-ын уран гулгалтын шилдэг тамирчин, Олимпын аварга, дэлхийн аварга Алина Загитова Москва дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд 2022 оны долдугаар сарын 27-ны өдөр зочилж, дэлхий дахинд сая сая үзэгчтэй уран гулгалтын спортыг манай оронд хөгжүүлэхэд Монголын сонирхогч байгууллага, бизнес, спортын зүтгэлтнүүдтэй хамтран ажиллах боломжийн талаар санал солилцсон тухай бид өмнөн мэдээлж байсан.
Тэгвэл Матыцин “Саяхан бид Монголын төлөөлөгчидтэй хамтран 2022-2024 онд спорт, биеийн тамирын салбарт хамтран ажиллах төлөвлөгөөгөө баталсан. Энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлаа хэлүүлээд байна. Монголын шигшээ баг олон улсын “Азийн хүүхдүүд” наадамд оролцож, мас-рестлинг, жүдо, самбо, кураш бөхөөр 11 медаль хүртсэн. Намар манай уран гулгагчид Улаанбаатарт айлчилж, том хэмжээний мөсөн шоунд оролцоно. Монгол тамирчдад цуврал мастер-класс хийнэ. Энэ бүхэн манай хоёр орны спортын хамтын ажиллагааны хөгжилд суурь болж өгөх юм” гэж сэтгүүлчдэд мэдээлжээ.